Сүүлийн 24 цагийн байдлаар вакцины нэмэлт тунд иргэд хамрагдаагүй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2022-02-15 20:21:19

Төв /МОНЦАМЭ/ Төв аймгийн хэмжээнд сүүлийн 24 цагт шинээр 74 тохиолдол бүртгэгдэж, нийт батлагдсан тохиолдол 20579 боллоо. Үүнээс Зуунмод суманд 24Баянд 8, Баянхангайд 7, Жаргалантад 7, Сэргэлэнд 6, Борнуурт 4, Угтаалцайдамд 3, Эрдэнэд 3, Архустад 2, Баяндэлгэрт 2, Баян-Өнжүүлд 2, Заамарт 2, Бүрэнд 1, Аргалантад 1, Баянцагаанд 1, Эрдэнэсантад 1 тус тус бүртгэгдлээ.

Халдварын улмаас 21401 өвчтөн эмчилгээнд хамрагдсанаас 20446 нь эдгэрсэн бөгөөд одоогийн байдлаар аймгийн хэмжээнд коронавирусний халдвар бүртгэгдсэнээс хойш нийт 61 өвчтөн нас барсан байна. 
Өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд 894 иргэн эмчлүүлж байгаагаас 147 насанд хүрэгч, 12 жирэмсэн эх, 44 нь хүүхэд байгаа бол гэрийн эмчилгээнд 434 насанд хүрэгч, 244 хүүхэд байна. Түүнчлэн тусгаарлалтын байранд өвчтөн байхгүй бөгөөд сүүлийн 24 цагийн байдлаар 109 иргэнийг гэрийн ажиглалт тусгаарлалтад авч, 195 иргэн хяналтаас гарч, нийт 774 иргэн гэрийн ажиглалт, тусгаарлалтад байгаа тухай холбогдох албанаас танилцууллаа.
Харин аймгийн хэмжээнд дархлаажуулалтын эхний тунд 60036, хоёрдугаар тунд 57676, гуравдугаар тунд 26995, дөрөвдүгээр тунд 1548 иргэн хамрагджээ. 

Голомтын халдваргүйжүүлэлтийг 8 сум, 2 айл, 12 объект бүхий нийт 3212 мкв-д хийж гүйцэтгэжээ.

 

Холбоотой мэдээ