АНУ-ын батлан хамгаалах салбарын төсөв ирэх онд 770 тэрбум ам.долларыг давж магадгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ankhbayar.abr@yahoo.com
2022-02-17 14:07:00

ВАШИНГТОН. /Reuters/. АНУ-ын зэвсэгт хүчнийг шинэчлэх хүсэлтийн дагуу тус улсын Ерөнхийлөгч Ж.Байден 2023 оны санхүүгийн жилд 770 тэрбум ам.доллар бүхий батлан хамгаалах салбарын төсвийн төслийг Конгресст өргөн барих төлөвтэй байгаа талаар  “Reuters” агентлаг мэдээлжээ.


Цагаан ордны менежмент, төсвийн алба /OMBАНУ-ын Батлан хамгаалахын сайд Ллойд Остинтой ирэх оны төсвийн асуудлыг хэлэлцэж байгаа бөгөөд 770 гаруй тэрбум ам.долларын төсөл гаргах төлөвтэй байгаа аж.


АНУ-ын батлан хамгаалах төсөвт Пентагоны ажилтнуудын цалин хөлс, сансар судлалын “Lockheed Martin компанийн үйлдвэрлэсэн танк болон "F35" үл үзэгдэгч сөнөөгч онгоцыг худалдан авах, эрчим хүчний салбарын цөмийн зэвсгийн хөтөлбөрийг санхүүжүүлэх зэрэг багтсан байна.

Холбоотой мэдээ