Ж.Байден Украины асуудлаар цахим уулзалт хийнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ankhbayar.abr@yahoo.com
2022-02-18 12:09:27

ВАШИНГТОН. /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Ж.Байден баасан гарагт барууны хэд хэдэн холбоотнуудтай цахим уулзалт хийж Украины асуудлыг хэлэлцэнэ.


Канадын Ерөнхий сайдын ажлын албанаас пүрэв гарагт гаргасан мэдэгдэлд, баасан гарагийн цахим уулзалтыг Ж.Байдены санаачлагаар зохион байгуулж байгаа бөгөөд үүнд Канадын Ерөнхий сайд Жастин Трюдогоос гадна Франц, Герман, Итали, Польш, Румын, Их Британи, Европын Холбоо, НАТО-гийн удирдлагууд оролцоно гэсэн байна.


Харин Цагаан ордны мэдэгдэлд, "Ерөнхийлөгч Ж.Байден пүрэв гарагт Италийн Ерөнхий сайд Марио Драгитай утсаар ярьсан. Талууд Украины бүрэн эрхт байдлыг хамгаалахаа харилцан илэрхийлсэн. Мөн ОХУ-ын зүгээс Украин руу халдвал хариуд нь эдийн засгийн хүнд цохилт өгөх саналтай байгаагаа талууд илэрхийлсэн" гэж дурджээ.  

Холбоотой мэдээ