Чинээлэг оросуудын хөрөнгө 32 тэрбум ам.доллароор буурчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Jargal.d@montsame.mn
2022-02-23 14:41:22

НЬЮ-ЙОРК. /Bloomberg/. Украины зөрчил хурцдаад байгаа энэ үед “Bloomberg” агентлагийн “Тэрбумтнуудын индекс”-д багтсан Оросын хамгийн баян 23 бизнес эрхлэгчийн хөрөнгө 32 тэрбум ам.доллароор буурчээ.


Хөрөнгийнх нь хэмжээ хамгийн их буурсан Оросын тэрбумтнуудын жагсаалтыг “Сибур”, “Новатэк” компанийн захирлуудын зөвлөлийн гишүүн Геннадий Тимченко тэргүүлжээ. Энэ онд түүний хөрөнгө гуравны нэг орчмоор буурсан байна.


“Bloomberg Billionaires Index”-ийн мэдээллээр, он гарснаас хойш “Новатэк” компанийн захирлуудын зөвлөлийн дарга Леонид Михельсон 6.2 тэрбум ам.доллар, "Лукойл" компанийн ерөнхийлөгч Вагит Алекперов 3.5 тэрбум ам.доллар алджээ.


Оросын хамгийн чинээлэг 23 бизнес эрхлэгчийн нийт хөрөнгө 343 тэрбум ам.доллар болж буурсан бол 2021 оны эцэст 375 тэрбум ам.доллар байсан байна.


“Bloomberg” агентлаг манай гаргийн хамгийн баян 500 хүний хөрөнгийн байдлын талаарх мэдээллийг харуулдаг “Тэрбумтнуудын индекс”-ээ  2012 оны гуравдугаар сараас гаргаж эхэлжээ. 


Холбоотой мэдээ