БНСУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн хилийн чанад дахь иргэдээс санал хураах ажиллагаа эхэлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ankhbayar.abr@yahoo.com
2022-02-23 15:42:40

СӨҮЛ. /Yonhap/. БНСУ-ын ерөнхийлөгчийн 20 дахь удаагийн сонгуулийн хилийн чанадад байгаа иргэдээс санал авах үйл ажиллагаа лхагва гарагт албан ёсоор эхлэсэн бөгөөд зургаан хоногийн турш үргэлжилнэ.


БНСУ-ын Сонгуулийн удирдлагын төв комиссын мэдээлснээр, хилийн чанад дахь иргэдээс санал авах ажиллагаа энэ сарын 23-28-ны өдрүүдэд дэлхийн 115 улс орон, бүс нутагт байгаа 117 дипломат төлөөлөгчийн газрын 219 санал авах байранд болох ажээ. Хилийн чанадад байгаа 226 мянга 162 иргэн санал хураалтад оролцоно.


Украинд суугаа БНСУ-ын ЭСЯ-ны хувьд цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор сонгуультай холбоотой үйл ажиллагааг хориглох шийдвэр гаргажээ. 

Холбоотой мэдээ