"Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх" сургалт боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВСУвс /МОНЦАМЭ/. Улаангом Политехник коллежийн мэргэжлийн анхан шатны 1, 2-р ангийн 400 гаруй сурагчдад "Гэмт
хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх" хоёр цагийн сургалтыг холбогдох
байгууллагуудаас энэ сарын 23-ны өдөр “Ойрад” театрт хийсэн байна.
Тодруулбал, аймгийн Цагдаагийн газрын
хүүхдийн асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Болорцэцэг “Насанд хүрээгүй хүүхдийг
гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь”, ГБХЗХГ-ын мэргэжилтэн Ө.Эрдэнэханд
“Сургууль болон гэр бүлийн хүрээн дэх хүчирхийлэл, түүнээс сэргийлэх нь”,
БШУГ-ын мэргэжилтэн Н.Баатар “Өсвөр үеийн сэтгэл зүйн онцлог” сэдвээр тус тус
мэдээлэл өгчээ. Энэ үеэр тус коллежийн багш Б.Батхишиг, Н.Бум-Эрдэнэ нар шавь
нартаа зориулан яруу найраг уншиж, бүжиг бүжиж үзүүлсэн байна.