ӨНӨӨДӨР: Үндэсний спортын анхдугаар их чуулган эхэлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хоёрдугаар сарын 28-нд болох үйл явдлын тойм:
10.00 цагт Төрийн ордонд Үндэсний спортын анхдугаар их чуулган эхэлнэ.
10.30 цагт Монголбанкны Г байранд тус банкны удирдлагууд цаг үеийн асуудлаар мэдээлнэ.
11.00 цагт Шүүхийн сахилгын хорооны байранд шүүгчдийн хууль бус үйл ажиллагааны талаар өмгөөлөгч нар хэвлэлийн хурал хийнэ.
11.00 цагт Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр, Монгол цэргийн өдөрт зориулан ЖЕХ-ноос зохион байгуулж буй "Харилцан хүндэтгэе" аяны нээлтийн хэвлэлийн хурал цахимаар болно. Холбогдох линк: https://unfpa.zoom.us/j/81934053221
14.30 цагт Барилга хөгжлийн төвийн "Барилгачин танхим"-д БХБЯ-ны удирдлагууд хот байгуулалтын баримт бичиг боловсруулах эрх буюу тусгай зөвшөөрлийг цахимаар олгож эхлэх талаар аж ахуйн нэгж байгууллагын удирдлагуутай уулзана. Утас: 99074774
15.00 цагт "Шангри-Ла" зочид буудалд Монголын бизнесийн зөвлөлийн хоёрдугаар сарын бүх гишүүдийн уулзалт болно.
15.00 цагт ГХЯ-нд тус яамнаас Украин дахь иргэдийг татан авах ажлын талаар мэдээлнэ.
15.30 цагт АТГ-ын Олон нийтийн төвд "Улс төрийн нам, намын санхүүжилтийн тухай хуулийн төслийн үзэл баримтлал, бодлого зохицуулалт, анхаарах асуудлууд, олон улсын сайн туршлага" сонсгол-хэлэлцүүлэг болно.
"Монгол ньюс" мэдээллийн төвд
11.00 цагт Монголын ардчилсан холбооны Ерөнхий зохицуулах зөвлөлийн дарга Д.Монголхүү тус холбооны V их хурлын талаар мэдээлэл хийнэ.
11.30 цагт АНУ-ын олон улсын хөгжлийн байгууллага USAID, DAI-аас хэрэгжүүлж буй цахим аюулгүй байдлыг дэмжих “Миний минийх” кампанит ажлын хүрээнд А.Хишигдалай, “Gangbay” хамтлагийн “Минийх” уран бүтээл болон зургаан сая төгрөгийн шагналын сантай дууны уралдааны талаар мэдээлнэ.