Казахстанд валютын арилжааг түр зогсоож магадгүй байна

ДЭЛХИЙД | ЭДИЙН ЗАСАГ
Jargal.d@montsame.mn
2022-02-28 12:49:15

НУР-СУЛТАН. /TASS/. Казахстаны Үндэсний банк, Казахстаны хөрөнгийн бирж (KASE) геополитикийн тодорхойгүй байдалтай холбогдуулан валютын арилжааг түр зогсоож магадгүй тухайгаа даваа гарагт мэдэгдсэн байна.


"Үндэсний банк” Казахстаны хөрөнгийн бирж” хувьцаат нийгэмлэгтэй хамтран тенге-ам.долларын валютын хос арилжааны дүрмийг өөрчлөхөөр шийдвэрлэлээ. Тодруулбал, хоёрдугаар сарын 28-ны өдрийн арилжаа Нур-Султаны цагаар 15:00 цагт Франкфуртын дуудлага худалдааны хэлбэрээр нээгдэнэ" гэж мэдэгдэлд дурдсан байна. "Үүний зэрэгцээ гадаад санхүүгийн зах зээл дээрх туйлын тодорхойгүй нөхцөл байдалтай холбогдуулан өөрчлөх шаардлага гарвал Үндэсний банк Казахстаны хөрөнгийн биржтэй хамтран хоёрдугаар сарын 28-ны өдрийн арилжааг зогсоох асуудлыг хэлэлцэж магадгүй" гэж онцлон тэмдэглэжээ.


Мэдэгдэлд мөн эдгээр арга хэмжээ нь түр зуурынх бөгөөд гадаад валютын зах зээл болон улс орны санхүүгийн тогтвортой байдалд геополитикийн гадаад хүчин зүйлсийн үзүүлэх дарамтыг багасгах шаардлагатайг харуулж байгааг дурдсан байна. 


Казахстаны Үндэсний банк мөнгөн тэмдэгт тенгед нь үзүүлэх рублийн ханшийн хэт савалгааны нөлөөллийг бууруулахын тулд гадаад валютын интервенц хийхэд бэлэн байгаагаа ням гарагт мэдэгдсэн юм. Тус банкны мэдээлснээр, интервенцийн хэмжээ, давтамж нь дотоод, гадаад валютын зах зээлийн байдлаас хамаарна.


Холбоотой мэдээ