Говь-Алтай нутгаар цасан болон шороон шуурга шуурахыг анхааруулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2022-03-02 10:25:00

Говь-Алтай  /МОНЦАМЭ/. Ойрын өдрүүдэд Говь-Алтайн нутгаар цас орж, цасан болон шороон шуурга шуурахыг анхаарууллаа.

Тодруулбал, энэ сарын 2-нд Алтайн салбар уулсаар, 3-нд нутгийн зарим газраар секундэд 16-18 метр хүрч ширүүсч цасан болон шороон шуурга шуурах тул анхаарал сэрэмжтэй байхыг холбогдох албанаас мэдээлэв. Харин гуравдугаар сарын 3-нд нутгийн зарим газраар, цас орж, цасан шуурга шуурах бөгөөд 2-нд Алтайн салбар уулсаар, 3-нд нутгийн зарим газраар секундэд 16-18 метр хүрч ширүүсч цасан болон шороон шуурга шуурна.

Энэ өдрүүдэд агаарын температур Алтайн уулархаг нутгаар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 7-12 градус, цас багатай газар болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 2-7 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 1-6 градус хүйтэн байна. 3-нд нутгийн хойд хэсгээр бага зэрэг хүйтэрнэ хэмээн Говь-Алтай аймгийн УЦУОШТ-өөс мэдээллээ.

Холбоотой мэдээ