Зохиогчийн эрхийн тухай хуулийн талаар санал солилцов

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dusem11@yahoo.com
2022-03-02 13:31:09

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Оюуны өмчийн газар /ОӨГ/-аас Монголын урчуудын эвлэлийн ерөнхийлөгч, Ажлын алба, гишүүдтэй “Зохиогчийн эрхийн тухай хуулийн зохицуулалтууд” сэдэвт хурлыг мягмар гарагт зохион байгуулав.


Уг хурлаар ОӨГ-ын Зохиогчийн эрхийн хэлтсээс Зохиогчийн эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгаар олгосон эрх үүргүүд болон тулгарч буй асуудлуудын талаар танилцуулга хийж, оролцогчид харилцан санал солилцжээ.


Ташрамд дуулгахад, Зохиогчийн эрхийн тухай хуулийг 2021 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар баталсан билээ.


Шинжлэх ухаан, утга зохиол, урлагийн бүтээлтэй холбоотой үүсэх зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийг хэрэгжүүлэх, хамгаалах болон соёл, урлагийн бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих, хөгжүүлэх зорилгоор бүтээлийг ашиглах эрх зүйн үндсийг тогтоохтой холбогдсон харилцааг зохицуулах энэ хууль олон улсын жишиг, нэгдэн орсон гэрээ, конвенцэд нийцүүлэн шинэчлэн боловсруулсан юм байна.

Холбоотой мэдээ