Тендер сонгон шалгаруулалт 61.7 хувьтай байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлд улс, нийслэлийн төсвийн хөрөнгө, орон нутгийн хөгжлийн сан, бусад төсвийн эх үүсвэрээр хэрэгжих 393 төсөл, үйл ажиллагаа байна.
Эрх шилжүүлэх хүрээнд 393 төслөөс 356-г нь шилжүүлж, 37 төсөл үйл ажиллагаа эрх шилжүүлэх бэлтгэл шатандаа, гүйцэтгэл 90 хувьтай
байгааг НЗДТГ-ын Сургалт судалгаа
олон нийттэй харилцах газар мэдээлэв.
Нийслэлийн Засаг даргаас эрх шилжсэн 81 захирамжаар 386
төсөл, үйл ажиллагааны худалдан
авах ажиллагааг зохион байгуулахаас 253-г нь зарлаж, 109 төсөл, үйл ажиллагааны худалдан авах ажиллагаа зарлагдаагүй аж. Нийслэлийн хэмжээнд тендер сонгон шалгаруулалт 61.7 хувьтай байна.