Сумын ИТХ-ын сонгуулийн зардлын дээд хэмжээг тогтоов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2016-07-26 12:11:12

Үндэсний Аудитын газрын харьяа Сүхбаатар аймгийн Аудитын газраас Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуулийн зардлын дээд хэмжээг тогтоосон тушаалаа танилцууллаа.

Сумдын ИТХ-ын тойрогт нэр дэвшигчдээс сонгуульд нам, эвсэл тус бүрийн зарцуулах  зардлын дээд хэмжээг 113,5 сая төгрөг байхаар тогтоожээ. Харин тойргийн хүн ам, хутаг дэсвгэрийн хэмжээнээс хамааран сумын ИТХ-ын тойрогт нэр дэвшигчээс сонгуульд зарцуулах зардлын дээд хэмжээг харилцан адилгүй тогтоосон байна. жишээлбэл: Сүхбаатар аймгийн Халзан, Наран сумдад хамгийн бага буюу 7,1 сая төгрөгөөр тогтоосон байна. харин хамгийн дээд хэмжээг Баруун-Урт сумын 1-р багт буюу 17,5 сая төгрөг, хөдөө сумдаас хамгийн дээд хэмжээг Эрдэнэцагаан суманд буюу 15,6 сая төгрөг  байхаар тогтоожээ.

Сонгуулийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.6, 45 дугаар зүйлийн 45.7, 47 дугаар зүйлийн 47.10 дахь заалтуудыг нам, эвсэл, нэр дэвшигч хэрэгжүүлэхдээ сонгуулийн зардлын дээд хэмжээг баримтлан ажиллахыг уриаллаа.

Т. Одончимэг

Холбоотой мэдээ