“Даамчин гэр бүл-2022’’ тэмцээн боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2022-03-10 11:41:59

Увс /МОНЦАМЭ/. Насан туршийн боловсрол, Хүүхдийн хөгжлийн төвөөс “Даамчин гэр бүл-2022’’ 100 буудалт даамын тэмцээнийг Улаангом сумын хэмжээнд анх удаагаа зохион байгууллаа.

Тэмцээний 8-10 насны ангилалд 1-р байрыг Б.Чинзоригийн гэр бүл, 2-р байрыг Д.Егүүрэний гэр бүл, 3-р байрыг Т.Батбаярын гэр бүл эзэлсэн юм. Харин 11-13 насны ангилалд 1-р байрыг Ц.Цэдэвсүрэнгийн гэр бүл, 2-р байрыг С.Юмжаргалын гэр бүл, 3-р байрыг Л.Баянжаргалын гэр бүл эзэлсэн бол тусгай байрт Г.Билгүүний гэр бүл, Б.Баянбатын гэр бүл шалгарлаа.

Тус тэмцээнийг У.Ганзориг захиралтай ‘’Мөнхийн чанар ХХК-ийн хамт олон ивээн тэтгэсэн юм.

Холбоотой мэдээ