Гамшгийн үед үзүүлэх эмнэлгийн анхан шатны сургалт болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2022-03-10 21:46:11
Хэнтий /МОНЦАМЭ/ АНУ-ын ЭСЯ-ны иргэн, цэргийн дэмжлэгийн бүлэг, Онцгой байдлын ерөнхий газартай хамтран гамшгийн үед үзүүлэх эмнэлгийн анхан шатны сургалт Хэнтий аймагт боллоо.
Өнөөдөр тус сургалтыг зохион байгуулж байгаа АНУ-ын ЭСЯ-ны иргэн, цэргийн дэмжлэгийн бүлгийн төлөөллүүд аймгийн Засаг дарга Ц.Чогсомжавтай уулзаж, сургалтын явцаа танилцуулахын зэрэгцээ цаашид хамтран ажиллах боломжуудын талаар санал солилцлоо.
Хэнтий аймагт аялал жуулчлал хөгжихийн хэрээр дотоод, гадаадын жуулчдын хөл хөдөлгөөн нэмэгдэж, гамшиг осол гарах тохиолдол цөөнгүй байдаг. Тиймээс үер ус, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, аврах багийг чадавхжуулахад хамтран ажиллах боломжтой талаар ярилцлаа. Мөн англи хэлтэй хөтөч бэлдэх шаардлагатай байгаа тул АНУ-ын ЭСЯ-нд уламжлахаар боллоо.
Холбоотой мэдээ