Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар Зуунмод хотод ажиллалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2022-03-11 10:52:10

Төв /МОНЦАМЭ/ Төв аймагт Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2022 онд Барилга,хот байгуулалтын сайдын багцаас 84,7 тэрбум төгрөгийн 48 төсөл, Монгол Улсын Ерөнхий сайд, Шадар сайд болон бусад сайдын багцаас 284,3 тэрбум төгрөгийн 32 төсөл буюу нийт 368,9 тэрбум төгрөгийн 80 төсөл тус тус хэрэгжинэ.

Үүнээс 52,6 тэрбум төгрөг, 13 төсөл Зуунмод хотод хэрэгжихээр байна. Үүнтэй холбоотойгоор Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар өнөөдөр Зуунмод хотод 2022 онд хэрэгжүүлэх Техник эдийн засгийн үндэслэл, зураг төсөв болон барилга угсралтын хөрөнгө оруулалтын төсөл, үйл ажиллагааны талаар мэдээлэл, хэлэлцүүлэг хийж, холбогдох албаны хүмүүсийн саналыг сонслоо.

Мөн 3,6 багийн инженерийн шугам, сүлжээний асуудлаар газар дээр нь танилцаж, тулгамдаж буй асуудлуудыг тэмдэглэн цаашид анхааран ажиллахаа мэдэгдсэн юм. 

Холбоотой мэдээ