Цамхагт гэрэл суурилуулснаар гэмт хэргийн гаралт буурчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2022-03-15 12:05:08

Хэнтий /МОНЦАМЭ/ Улсын тэргүүний Баян-Овоо сумынхан төвдөө 9 цамхагт гэрлийг суурилуулснаар иргэдийн амьдрах таатай орчин бүрдэж, мөн шөнөөр үйлдэгддэг гэмт хэрэг эрс буурчээ.

Орон нутгийн хөгжлийн сангаараа дамжуулан ард иргэдийнхээ хэрэгцээ шаардлага, сум орныхоо тулгамддаг асуудлыг үр дүнтэй шийдвэрлэсээр байгаагийн нэг нь энэ аж. Тус сумын иргэд аравтын зохион байгуулалтад шилжиж, сум орон нутгийнхаа төлөө бүгд зүтгэж байна. Тэд сумынхаа гэрэлтүүлгийг, мөн төв гудамж, залуучууд гудамжаа тохижуулах шаардлагатай хэмээн үзэж ийнхүү ОНХС-гаар хийх бүтээн байгуулалтад саналаа тусгажээ.

Нийт 9 цамхагт гэрлийг сумандаа суурилуулан, иж бүрэн камерын системд холбож, захын гэр хороолол дундуур гэрэлтүүлэг шийдэж өгсөн нь иргэдийн ая тухтай амьдрах орчин, цаашлаад гэмт хэргийн гаралт, орон байрны хулгай зэрэг буурсан сайн үр дүнгүүд гарсан байна.

Баян-Овоо сумын төв талбай болон Залуусын талбайг жил бүр төсөв гарган тохижуулдаг байна. Энэ жил ОНХС болон нутгаас гарсан алдар гавьяатуудын хичээл зүтгэлээр ширээ сандал, хогийн сав гэрэлтүүлэг, усан оргилуур гээд шинээр олон зүйлийг нэмжээ. 

Холбоотой мэдээ