Д.Сумъяабазар: Автомашины бүртгэл, татвар холбоотой явна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2022-03-17 11:26:47

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэл дэх тээврийн хэрэгслийн тоо өдөрт 450 мянгаас 665 мянга гэж өөр өөр дүнтэй мэдээлэгдэж байгааг Нийслэлийн засаг дарга Д.Сумъяабазар “Түгжрэлийн шийдэл” хэлэлцүүлэг дээр онцлов. Тиймээс автомашинуудыг бүрэн бүртгэлжүүлэх, ингэхдээ нийслэлээс бүртгэдэг, хянадаг байх, улмаар бүртгэл, татвар хоорондоо холбоотой байх ёстойг тодотгов.


2020 онд Монгол Улсын иргэд 2.7 их наяд төгрөгтэй тэнцэх цаг хугацааг түгжрэлд алдсаныг Нийслэлийн Засаг даргын орлогч Б.Одсүрэн хэлж байна. Улсын хэмжээнд жилд 1.5 тэрбум ам.долларын тоног төхөөрөмж худалдаж авдаг. Үүний 460 сая ам.долларыг автомашин худалдаж авахад зарцуулжээ.


Өдөр тутмын сонинуудын холбооноос зохион байгуулж буй өнөөдрийн хэлэлцүүлгээр нийслэл хотын автозамын ачаалал түгжрэлийг шийдэх гарцыг ярилцаж, энэ чиглэлээр хотын удирдлага хийхээр төлөвлөсөн ажлаа танилцуулж байна. 




Холбоотой мэдээ