Тоглолтын орлогоор төрөх эмэгтэйчүүдийн гэр бүлийн өрөөг тохижуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2022-03-17 12:17:54

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ санаачлан аймгийн эмч, эмнэлгийн ажилчдадаа зориулан “Цагаан нөмрөгт баатрууддаа баярлалаа”  хүндэтгэлийн тоглолт зохион байгууллаа.

Тоглолтод Монгол Улсын заан М.Өсөхбаяр, өсөх идэр начин И.Ёндонсамбуу, Ш.Цогтжаргал, начин Д.Азжаргал, Х.Цогтгэрэл нарын аймгийн уугуул улс, аймгийн алдар цолтой бөхчүүд, соёл урлагийн байгууллагын уран бүтээлчид ая дуугаа өргөлөө. Тоглолтын орлогоор аймгийн Нэгдсэн эмнэлгийн төрөх, эмэгтэйчүүдийн тасгийн гэр бүлийн өрөөг тохижуулжээ. Хөдөө, орон нутгаас төрөх эмэгтэйчүүд гэр бүлийн хамт ирж энэ өрөөнд амардаг. Өнгөрсөн онд 170 гаруй төрөх эмэгтэйчүүд гэр бүлийн өрөөгөөр үйлчлүүлсэн байна.

Жил бүрийн гуравдугаар сарын 30, 31-ний өдрүүдэд тохиодог "Эмч нарын баярын өдөр"-ийг угтан олон үйл ажиллагаа зохион байгуулж байгаагийн нэг нь энэхүү хүндэтгэлийн тоглолт юм.


Холбоотой мэдээ