Орон нутгийн төсөвт 160 сая төгрөгийг төвлөрүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2022-03-18 13:49:59
Хэнтий /МОНЦАМЭ/ Орон нутгийн өмчийн газар энэ сарын 14-15-ны өдрүүдэд нээлттэй дуудлага худалдааг цахимаар зохион байгуулав.
Тодруулбал, орон нутгийн өмчит 8 байгууллагын 14 тээврийн хэрэгсэл болон ноосны тоног төхөөрөмжийг дуудлага худалдаанд оруулж, орон нутгийн төсөвт 160.300.000 төгрөгийг төвлөрүүлжээ.
Тус дуудлага худалдаанд нийт 155 иргэн оролцсоноос 2 иргэн цахимааар оролцсон байна.
Холбоотой мэдээ