Спортын сэтгүүлчид зуун буудалт даамаар өрсөлдлөө

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-03-21 13:39:44

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын спортын сэтгүүлчдийн холбоо /МССХ/-ны зуун буудалт даамын аварга шалгаруулах анхдугаар тэмцээн ням гарагт /03.20/ МҮОХ-ны хурлын танхимд боллоо.


Анхдугаар тэмцээнд МССХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн, МҮОНТ-ийн "MNB спорт" сувгийн редактор О.Сонинбаяр түрүүллээ. Дэд байранд МССХ-ны гишүүн, спортын сэтгүүлч Ч.Баатарзориг, 3 дугаар байрт МССХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн Д.Нямбилэг нар шалгарч, МССХ-ны гишүүн М.Мягмар тусгай шагналын эзнээр тодорлоо.


Тэмцээн зохион байгуулахад хамтран ажилласан Нийслэлийн даамын холбоо,  МҮОХ болон тэмцээнийг  ивээн тэтгэж, спортын сэтгүүлчдийн үйл ажиллагааг дэмжсэн "Дорнод Маршал" сагсан бөмбөгийн клубийн хамт олонд МССХ-ноос талархал илэрхийлэв.








Холбоотой мэдээ