ОУХМ С.Жамбалжамц Туркийн цуврал тэмцээнээс хүрэл медаль хүртлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-03-22 14:50:41

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дугуйн мэргэжлийн багийн монгол тамирчид Туркийн цуврал тэмцээнийг амжилттай дуусгаж, Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор Тажикстан улсыг зорьсон байна.


Турк улсад UCI 1.2 ангилалд багтдаг мэргэжлийн “Гюндогмусын Гран при” тэмцээн ням гарагт болж, Малайзын “Terengganu” багийн тамирчин ОУХМ С.Жамбалжамц хүрэл медаль хүртжээ.


Харин Монголын анхны мэргэжлийн “Ferei-Mongolia development team” багаас хамгийн өндөр амжилтыг ОУХМ Б.Мягмарсүрэн үзүүлж 7 дугаар байрт шалгарсан байна. Мөн Монголын дугуйчид UCI оноогоо цуглуулсаар чансаагаараа олимпын эрх авах амжилтаа бататгасан хэвээр байна.

Холбоотой мэдээ