Монгол Улсын инфляц 14 хувь байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын инфляц хоёрдугаар сарын төгсгөлд 14 хувьд хүрч нэмэгдэв. Үүнд импортын бараа бүтээгдэхүүний үнэ дэлхийн зах зээл дээр 30 хувь өссөн нь тодорхой хэмжээнд нөлөөлжээ.
Монголбанк одоогоор
“Эрдэнэт” ТӨҮГ, “Эрдэнэс тавантолгой”, “Оюутолгой” зэрэг экспортлогчдоос 500
сая ам.доллар худалдан авч, нийт 1.5 тэрбум ам.доллар нийлүүлээд байна. Төвбанк
“Эрдэнэт” ТӨҮГ-аас 258 сая, “Оюутолгой” компаниас гэхэд 194 сая ам.доллар
худалдан авчээ.
Монголбанкны
Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн өнөөдөр мэдээлэл хийх үеэрээ “Төв банк доллар хэвлэдэггүй, улсынхаа
бараа бүтээгдэхүүний борлуулалт, Засгийн газар, олон улсын байгууллагын хэлэлцээрээр
орж ирж буй зээл, гадаад зах зээлээс босгосон мөнгөнөөс валютаа бүрдүүлдэг. Худалдан
авсан ам.доллар зарснаасаа бага дүнтэй байгаа. Нөөцөө арвижуулахын тулд
экспортоо дэмжих хэрэгтэй. ОХУ Украины асуудал шийдэгдэж, хилийн хорио цээр
тавигдахад бүгд хэвийн байдалд орох боломжтой”-г тэмдэглэлээ.
Түүнчлэн, тансаг хэрэглээгээ
танаж, уул уурхайн бүтээгдэхүүнийг саадгүй гаргахад арга хэмжээ авах, импортын тэвчих
хэмжээний хэрэглээний бүтээгдэхүүнийг гаалийн татвараар болон түр оруулахгүй
байх зохицуулалт хийе. Мөн Засгийн газраас стратегийн бүтээгдэхүүний төлбөр тооцоог
эрэмбэлж, саадгүй явуулах саналтай байгаагаа дуулгав.
2022 оны хоёрдугаар
сарын байдлаар импортод зориулж, 1 тэрбум 376 сая ам.долларын төлбөр тооцоо хийжээ.
Энэ нь манай улсын валютын нөөцийг багасгахад тодорхой хэмжээнд нөлөөлснийг
тэрбээр дурдсан юм. Тухайлбал, дээрх төлбөр тооцооны 5 хувийг нь машин, тоног
төхөөрөмж, 55 хувийг нефтийн бүтээгдэхүүн, 12 хувийг барилгын материал, 14
хувийг хүнсний бараа эзлээд байгаа аж.