Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2022-03-23 11:52:09
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын ээлжит хуралдаан 8.00 цагт эхэлсэн бөгөөд 28 асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ. Хуралдаан үргэлжилж байна.


Хуралдаанаар, Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төслийг хэлэлцэх юм. Мөн Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийн хурлаас гарсан зөвлөмжийг хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцэхээр төлөвлөөд байна. Түүнчлэн Урьдчилсан сэргийлэх эрт илрүүлэх үзлэг шинжилгээний талаар, Нийслэлийн хүн амын хаврын улирлын хэрэгцээнд бэлтгэсэн махыг худалдахтай холбогдуулан авах зарим арга хэмжээний асуудлыг хэлэлцэхээр товлосон байна. 

Холбоотой мэдээ