Монгол сумочдоос Ичиножёо, Кирибаяама нар 7 даваатай явна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-03-23 17:07:55

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Осака хотноо болж байгаа сумо бөхийн Хаврын тэмцээний 11 дэх өдрийн барилдаанд Ичиножёо 5-4 А.Ичинноров /М-2/, Мэйсей /М-3/-тэй учраа таарч түүнийг цүкидаши мэхээр давснаар 7 даваа, 4 унаатай болов.


Энэ өдөр Кирибаяама Б.Лхагвасүрэн /М-4/, Оношо /М-4/-той хүчээ сорьж түүнийг сүкүинаге мэхээр давснаар 7 даваа, 3 унаатай болоод байна.


Харин нэг ч унаагүй энэ башёг тэргүүлж явсан Такаясү /М-7/, Сэкиваке Вакатакакаге-д ойчиж тэд адилхан 10 даваа, 1 унаатай боллоо.


Кирибаяама Б.Лхагвасүрэн /М-4/, Оношо /М-4/-той хүчээ сорьж түүнийг сүкүинаге мэхээр давснаар 7 даваа, 3 унаатай болоод байна.


Комүсүби Хошёорюү С.Бямбасүрэн, Дайэйшо /М-1/-той учраа тааран хүч үзэж түүнийг ваташикоми мэхээр хаяж, тэд адил 5 даваа, 6 унаатай боллоо. Харү башёгийн 10 дахь өдөр Тамаваши Б.Мөнх-Оргил /М-2/, Ура /М-1/-тай хүч үзэж котэнаге мэхээр хаяснаар 5 даваа, 6 унаатай башёг үргэлжлүүлж байна. Чиёошома Г.Мөнхсайхан /М-8/, энэ өдөр Ютакаяама /М-14/-тэй барилдаж түүнд ёрикири мэхээр унаснаар 4 даваа, 7 унаатай боллоо.


Шинэхэн Озэки Митакэүми энэ өдөр Сэкиваке Аби /М-6/-тэй учраа тааран барилдаж түүнийг хикиотоши мэхээр давж 9 даваа, 2 унаатай башёг үргэлжлүүлж байна.


Озэки Такакейшо энэ өдөр Котоновака /М-6/-тай хүч үзэн түүнд цүкиотоши мэхээр унаснаар 8 даваа, 3 унаатай болоод байна. Энэ өдөр Озэки Шодай, Такарафүжи /М-5/-тэй хүчээ сорьж, түүнийг цүкиотоши мэхээр хаяснаар  6 даваа, 5 унаатай болоод байна.

Холбоотой мэдээ