Эрүүл мэндийн салбарын шилдгүүд шалгарлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2022-03-29 10:23:14

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Дэлхийн эмч нарын баярыг тохиолдуулан “Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайжруулах нь” сэдэвт эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн гуравдугаар сарын 28-нд боллоо. 

Зөвлөгөөний үеэр аймгийн Эрүүл мэндийн газраас 2021 оны ажлын гүйцэтгэлээр тэргүүлсэн байгууллага болон эрүүл мэндийн салбарын “Оны шилдэг”-ээр шалгарсан эрүүл мэндийн ажилтнуудыг шагнаж, урамшууллаа. Тодруулбал, 

Эрүүл мэндийн байгууллагуудаас 2021 оны ажлын гүйцэтгэлээр Тонхил сумын Эрүүл мэндийн төвийн хамт олон тэргүүн байр, Төгрөг сумын Эрүүл мэндийн төвийн хамт олон дэд байр, Цээл сумын Эрүүл мэндийн төвийн хамт олон гутгаар байрт шалгарч хүндэт өргөмжлөл, иж бүрэн компьютер, хүчилтөрөгчийн аппаратаар шагнуулсан юм. 

Түүнчлэн мөн үеэр салбарын шилдэг алба хаагчдыг шалгаруулж, “Оны шилдэг 9 алдартан”-аар өргөмжлөв. Эрүүл мэндийн салбарын 2021 оны “Оны шилдэг эрүүл мэндийн менежер”-ээр Нэгдсэн эмнэлгийн төрөх, эмэгтэйчүүдийн тасгийн эрхлэгч их эмч А.Сувдмаа, “Оны шилдэг эмч”-ээр Нэгдсэн эмнэлгийн мэдээгүйжүүлэг эрчимт эмчилгээний тасгийн их эмч Х.Төртогтох, Алтай сумын Эрүүл мэндийн төвийн дарга, их эмч Ц.Анхзаяа, “Оны шилдэг эмийн салбарын мэргэжилтэн”-ээр Төгрөг сумын Эрүүл мэндийн төвийн эм найруулагч Д.Тайванхүү, “Оны шилдэг бага эмч”-ээр Уламжлалт анагаах ухааны нэгдсэн эмнэлгийн дүн бүртгэгч бага эмч Б.Байгалмаа, Жаргалан сумын Эрүүл мэндийн төвийн лаборант Н.Отгонхишиг; “Оны шилдэг сувилагч”-аар Нэгдсэн эмнэлгийн мэдрэл, сэтгэцийн тасгийн сувилагч Б.Энхзаяа, Цээл сумын сувилагч Ч.Нэргүй, “Оны шилдэг үйлчилгээний ажилтан”-аар Эрүүл мэндийн газрын архив, бичиг хэргийн ажилтан Б.Ариунжаргал нар “Оны шилдэг 9 алдартан”-аар шалгарч Хүндэт өргөмжлөл, мөнгөн шагналаар шагналаа.


Холбоотой мэдээ