Өнгөрсөн 7 хоногт 5.2 тэрбум төгрөгийн арилжаа хийв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2022-04-04 17:52:54

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнгөрсөн 7 хоногт үнэт цаасны 5 удаагийн арилжаагаар нийт 5.2 тэрбум төгрөгийн арилжаа хийв. Хувьцааны хоёрдогч зах зээлийн энгийн арилжаанд 64 компанийн 2.6 сая ширхэг хувьцааг 1,262,747,346.8 төгрөгөөр арилжлаа. Хоёрдогч зах зээлийн арилжаанд идэвхтэй арилжаалагдсан үнэт цаасууд:  



Багцын арилжаагаар 2,400,892.00 ширхэг хувьцааг 3,897,132,905.00 төгрөгөөр арилжив.



Компанийн  бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар нийт 36 ширхэг бондыг 5.9 сая төгрөгөөр арилжлаа.

Хөрөнгө оруулалтын сангийн хоёрдогч зах зээлийн арилжаанд 211,766  ширхэг нэгж эрхийг 76,725,499.08 төгрөгөөр арилжив.




Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны арилжаанд 3 ширхэг нэгж эрхийг 300,000 төгрөгөөр арилжжээ.




4 дүгээр сарын 1-ний байдлаар зах зээлийн үнэлгээ 5,416,904,978,445.88 төгрөг болсон бол ТОП-20 индекс 38,527.64 нэгж болж өмнөх 7 хоногоос 0.66 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

Холбоотой мэдээ