"Ачуут" голын хоёр гүүр нурж засварт оров

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2016-07-29 21:04:37

Булган аймагт ойрын  хоёр өдөр түр зуурын  ширүүн бороо орсны улмаас Булган сумын  "Ачуут"  голын явган хүн гардаг 2 гүүр эвдэрчээ.

Мөн  эрэг нь  8-10 м орчим нуралт үүсч усны урсац эргээ даган өөрчлөгдснөөс гүүрээр гарах боломжгүй болов. Булган сумын Тохижилт үйлчилгээний ангийн ажилчид далан босгож, голын урсацыг өөрчиллөө. Ингэснээр  гүүрний  доогуур усыг урсган, захын нурсан баганыг босгон, шат хийж байна. Дээрх гүүрээр явган иргэд зорчдог гол хэсэг юм.  Хоёр хоногийн дараа гүүр ашиглалтанд орно хэмээн Булган аймгийн  Тохижилт үйлчилгээний хэлтсийн дарга Л.Чимгээ хэллээ.

П.Батням

Холбоотой мэдээ