Дэд сайд Б.Баярмагнай: Тоо бус чанарт анхаарч ажиллахыг үүрэг болгов

ТЭРБУМ МОД
dusem11@yahoo.com
2022-04-14 11:18:03

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгын дагуу Батлан хамгаалах салбарынхан “Нэг тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдээд байгаа билээ.


Өнгөрсөн оноос эхэлсэн тус ажлын явц, үр дүн цаашид хийгдэх ажлыг тодотгохоор Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнай өчигдөр /2202.04.13/ БХЯ-ны харьяа байгууллагын дарга нартай хуралдлаа. Хурлын эхэнд БХЯ-ны харьяа байгууллагын удирдлагууд “Тэрбум мод” хөтөлбөрийн хүрээнд хийгдсэн болон хийгдэж буй ажлаа танилцуулав.


Улмаар Дэд сайд Б.Баярмагнай удирдлагуудад үүргийг өглөө. Тухайлбал, Байгууллага бүр ойр орчмоо хэрхэн зүлэгжүүлэх моджуулах тодорхой төлөвлөгөөтэй байж, дэвсгэр зургийг бодитоор хийх, дээрх ажлыг гүйцэтгэх алба хаагчдын сургалтад хамруулж мэргэшүүлэх. Товч бөгөөд тодорхой, бодит ажил хэрэг болох төлөвлөгөө боловсруулахыг үүрэгдлээ.


Тэрбээр: “Улс орон даяар хэрэгжиж байгаа “Тэрбум мод” үндэсний хөтөлбөрийг Батлан хамгаалах салбар манлайлан оролцож байгаа. Энэ эрчээ цаашид алдаж болохгүй. 2030 он гэхэд нийт 7 мянган га талбайд 22 сая мод, сөөг, бутлаг ургамал тарьж ургуулна гэсэн зорилго тавин ажиллаж байна. Хэдий ийм зорилготой ч тоо бус чанарт анхаарч ажиллахыг чухалчлах хэрэгтэй. Мод тарих энэхүү хөдөлгөөн экологийн тэнцвэрт байдлыг хангаж цөлжилтийг бууруулах үйл хэрэгт үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна” гэж онцлов.

Холбоотой мэдээ