Нийслэлийн сонгуулийн хороог байгуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2016-08-01 16:13:03

НИТХ-ын хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанаар 9 хүний бүрэлдэхүүнтэй Нийслэлийн Сонгуулийн хороог байгууллаа.

Монгол Улсын Сонгуулийн тухай хуулиар  дүүргийн ИТХ-ын ээлжит сонгуулийг мэргэжил арга зүйн удирдлагаар хангаж ажиллах Нийслэлийн сонгуулийн хороог санал авах өдрөөс 80-аас доошгүй хоногийн өмнө НИТХ-ын Тэргүүлэгчид байгуулдаг байна. Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж ажиллах Нийслэлийн сонгуулийн хороог СЕХ-ны сонгуулийнэ боловсон хүчний мэдээллийн санд тулгуурлан томилдог байна.  Байнгын бус ажиллагаатай сонгуулийн байгууллагын бүрэлдэхүүнд зөвхөн төрийн жинхэнэ болон үйлчилгээний албан хаагчид орж ажилладаг аж.

Ч.Ариунболд

Холбоотой мэдээ