ӨНӨӨДӨР: “Монгол Улсын соёлын биет өвийн хадгалалт, хамгаалалт” хэлэлцүүлэг болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2022-04-27 06:21:28

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дөрөвдүгээр сарын 27-нд болох үйл явдлын тойм:

9.30 цагт МУИС-ийн Төв номын санд "ИРГЭНИЙ НИЙГМИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧИН" дугуй ширээний уулзалт болно.

10.00 цагт МУИС-ийн хичээлийн I байранд тус сургууль ойн мэргэжилтэн бэлтгэх хөтөлбөрөө танилцуулна.

11.00 цагт "Монгол ньюс" мэдээллийн төвд  Үндэсний бие хам­гаалах урлагийн холбоо­­ноос "Монгол Улсын Аваргуу­­­­­­дын аварга-2022” аваргын бүс олгох нээлттэй тэмцээ­­­­ний талаар мэдээлнэ.

11.30 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д Боловсрол, сэтгэл судлалын академийн нийгмийн сэтгэл зүйн судалгааны хүрээлэнгийн нэгдсэн эрдэмтдийн зөвлөлөөс “Улс төр, нийгмийн сэтгэл зүйн доройтол шийдвэрлэх арга зам” сэдвээр хэвлэлийн хурал хийнэ.

14.00 цагт ГХЯ-нд “Монгол Улсын соёлын биет өвийн хадгалалт, хамгаалалт” хэлэлцүүлэг болно. Утас: 99194641

15.00 цагт “Шангри-Ла” зочид буудалд Монголын бизнесийн зөвлөлийн “Монгол Улсын Худалдаа, тээвэр логистикийн салбарт тулгарч буй хүндрэлтэй асуудлууд цаашдын гарц гаргалгаа” хурал болно.


Төрийн ордонд

9.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо хуралдана.

11.00 цагт Их Эзэн Чингис хаан” танхимд Төсвийн зарлагын хяналтын дэд хороо хуралдана.

15.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Төсвийн байнгын хороо хуралдана.

Холбоотой мэдээ