Төл бойжилт 99.5 хувьтай байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор /МОНЦАМЭ/. 2022 оны эхэнд Баянхонгор аймгийн хэмжээнд нийт 1.6 сая хээлтэгч тоолуулснаас 1.4 сая хээлтэгч төллөнө.
Өнөөдрийн байдлаар төллөвөл зохих хээлтэгчийн 61.6 хувь буюу 863.3 мянга нь төллөж, 859.6 мянган төл бойжиж байна. Үүнээс ботго 2533, унага 1405, тугал 11.102, хурга 290.422, ишиг 554.142 байгаа бөгөөд төл бойжилт 99.5 хувьтай байгаа юм.
Энэ жил төл ихэрлэх тохиолдол элбэг байгааг малчид хэлж байна. Сүүлийн мэдээгээр Жинст, Баацагаанд ихэр ботго, Баянговь суманд ихэр тугал гарчээ.