Энэ хичээлийн жилд 65 мянган хүүхэд нэгдүгээр ангид элсэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
dusem11@yahoo.com
2016-08-02 10:28:36

Энэ жил ерөнхий боловсролын дунд сургуулийн нэгдүгээр ангид 65 мянган хүүхэд шинээр элсэн суралцана.

Өмнөх жилүүдийн жишгээр үндэсний үйлдвэрүүд сурагчийн дүрэмт хувцас үйлдвэрлэн зах зээлд нийлүүлэхээр төлөвлөжээ. Сургуулийн алтан босгыг анх удаа алхаж орох зургаан настнуудын дүрэмт хувцас хамгийн их эрэлттэй байх нь тодорхой юм.

Сурагчийн дүрэмт хувцсыг аль компани, үйлдвэрээс сонгон авахаа тухайн сургууль өөрөө шийдэх бөгөөд үүнд эцэг, эхчүүд хяналт тавина. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас сурагчийн дүрэмт хувцас нь хоёр жилийн эдэлгээ даах чанарын үзүүлэлтийг хангасан байх шаардлагыг үндэсний үйлдвэрүүдэд тавьж байгаа юм.

Д.Өлзий

Холбоотой мэдээ