Сангийн сайд Б.Жавхлан ОУВС-ийн ажлын хэсгийн төлөөлөгчидтэй уулзав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
192@montsame.mn
2022-04-28 18:10:20

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Сангийн сайд Б.Жавхлан болон Сангийн яамны удирдлагууд манай улсад ирээд байгаа ОУВС-ийн ажлын хэсгийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. ОУВС-ийн ажлын хэсэг манай улсад энэ сарын 28-наас 5 дугаар сарын 4-нд ажиллах юм. Ажлын хэсгийн айлчлалын үеэр улс орны эдийн засаг, төсөв болон санхүүгийн байдалд дүн шинжилгээ хийж, цаашдын хандлагыг тодорхойлох чухал ач холбогдолтой уулзалтууд болно гэж Сангийн яамнаас мэдээллээ.




ОУВС-ийн ажлын хэсэг Сангийн яам, Монголбанк, УУХҮЯ, ХНХЯ, СЗХ, Хадгаламжийн Даатгалын Корпораци, Монгол Улсын Хөгжлийн банк, Эрдэнэс Монгол зэрэг төрийн болон төрийн өмчит байгууллагуудаас гадна Рио Тинто, ХААН банк зэрэг хувийн секторын төлөөллүүдтэй уулзахаар төлөвлөжээ.



Холбоотой мэдээ