Дөрөвдүгээр сард 358.9 кг үнэт металл худалдан авлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
oyundelger@montsame.gov.mn
2022-05-04 09:47:48

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголбанк энэ оны 4 дүгээр сард  358.9 кг үнэт металл, оны эхнийхээс өссөн дүнгээр нийт 3.8 тн үнэт металл худалдан аваад байна.


Энэ нь өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулбал 453 кг-аар багассан үзүүлэлт юм. Өнгөрсөн сарын хувьд Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 2.4 кг,  Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 25.5 кг үнэт металл худалдан авсныг төв банк мэдээлэв.


Монголбанкны 1 грамм алт худалдан авах дундаж ханш энэ оны 4 дүгээр сард 188,943 төгрөг байв. 







Холбоотой мэдээ