Монголын шатарчид Хан Хэнтийд аваргуудаа тодруулна

ОРОН НУТАГТ | Хэнтий
odontungalag@montsame.mn
2022-05-05 14:30:09
Хэнтий /МОНЦАМЭ/ 2022 оны Шатрын улсын аварга шалгаруулах эрэгтэйчүүдийн 60 дахь, эмэгтэйчүүдийн 52 дахь удаагийн шигшээ тэмцээнийг Хэнтий аймгийн Чингис хотод 5 дугаар сарын 11-23-ны өдрүүдэд зохион байгуулна.
Өнгөрсөн 3 дугаар сарын 15-20-ны өдрүүдэд улсын АШТ-ий хагас шигшээ шатны шалгаруулалт болсон Шатрын насанд хүрэгчдийн эрэгтэйчүүдийн 60 дахь, эмэгтэйчүүдийн 52 дахь удаагийн Улсын аварга шалгаруулах хагас шигшээ тэмцээнд оролцогчдын зарим нэг статистик дүнг сонирхуулъя.
Эрэгтэй ангилал:
1. ОУМ Үүрцайхын Агьбилэг /2019 оны Улсын аварга, 21 настай, 4 дэх удаагаа оролцоно/
2. ФМ Энхбаатарын Энхнар /25 нас, 7 дахь удаа/
3. ФМ Ганзоригийн Амартүвшин /17 нас, 4 дэх удаа/
4. ИМ Цэгмэдийн Батчулуун /35 нас, 18 дахь удаа/
5. ИМ Сумъяагийн Билгүүн /25 нас, 7 дахь удаа/
6. ИМ Дамбасүрэнгийн Батсүрэн /18 нас, 3 дахь удаа/
7. ФМ Мөнхдалайн Амилал /16 нас, анх удаа/
8. ОУМ Намхайн Баттулга /37 нас, 16 дахь удаа/
9. ИМ Баярсайханы Гүндаваа /33 нас, 14 дэх удаа/
10. ОУМ Сугарын Ган-Эрдэнэ /19 нас, 3 дахь удаа/
11. ИМ Гомбосүрэнгийн Мөнхгал /34 нас, 14 дэх удаа/
12. Эрдэнэпүрэвийн Болдоо /23 нас, 4 дэх удаа/
Улсын шатарчин 6 оролцож байгаа бөгөөд оролцогчдын дундаж нас 25,25. Хамгийн ахмад нь ОУМ Н.Баттулга бол залуу нь ФМ М.Амилал байна. Дундаж нас өмнөх буюу 2019 оны улсын АШТ-ээс +2-оор өссөн байна.
Эмэгтэй ангилал:
1. ЭФМ Болдбаатарын Алтантуяа /2019 оны Улсын аварга, 17 нас, 2 дахь удаа/
2. ОУМ Батхуягийн Мөнгөнтуул /35 нас, 7 дахь удаа/
3. ЭОУМ Төрмөнхийн Мөнхзул /20 нас, 5 дахь удаа/
4. ЭФМ Даваахүүгийн Мөнхзул /16 нас, 2 дахь удаа/
5. ЭОУМ Баяржаргалын Баярмаа /27 нас, 8 дахь удаа/
6. ЭФДМ Бат-Эрдэнийн Мөнгөнзул /17 нас, 3 дахь удаа/
7. ЭФДМ Баянмөнхийн Амин-Эрдэнэ /16 нас, анх удаа/
8. ЭИМ Алтан-Өлзийн Энхтуул /28 нас, 9 дэх удаа/
9. ФДМ Төмөрбаатарын Номиндалай /20 нас, 3 дахь удаа/
10. Мөнхбаярын Цэцэнбилэг /17 нас, анх удаа/
11. ЭФМ Баярын Ану /29 нас, 10 дахь удаа/
12. ФМ Энхсайханы Хулан /27 нас, 8 дахь удаа/
Улсын аварга шатарчин 3 оролцож байгаа бөгөөд оролцогчдын дундаж нас 22,4. Хамгийн ахмад нь ОУМ, ЭИМ Б.Мөнгөнтуул бол залуу нь ЭФМ Д.Мөнхзул, ЭФДМ Б.Амин-Эрдэнэ нар байна. Дундаж нас өмнөх буюу 2019 оны Улсын АШТ-ээс 0,9 пункт өсжээ.
Сонирхуулахад, 2020, 2021 онд "Ковид-19" цар тахлын улмаас УАШТ зохиогдоогүй. 2017 онд Дадал суманд зохиож байсан бол энэ удаа 5 дугаар сарын 12-22-нд Чингис хотноо болно.
Холбоотой мэдээ