Улаанбаатар хотод халдварын 31, орон нутагт 7 тохиолдол бүртгэгдэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд өнгөрсөн хоногт хийсэн шинжилгээгээр
коронавируст халдварын 38 тохиолдол шинээр бүртгэгджээ. Энэ нь өчигдрийнхөөс 23 тохиолдлоор бага үзүүлэлт юм.
Шинээр бүртгэгдсэн халдварын тохиолдлын 31 нь Улаанбаатар хотод, 7 нь орон нутагт батлагдсан байна. Ингэснээр манай улсад бүртгэгдсэн
коронавируст халдварын тохиолдлын тоо 922 308 болжээ.
Мөн хугацаанд халдварын улмаас нэг хүн нас барснаар нийт
2111 хүн эндээд байгаа аж.