Умард Солонгос тэнгис рүү баллистик пуужин харважээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ
dorjkhand@montsame.mn
2016-08-03 10:59:33

ПХЕНЬЯН. /Yonhap/. Умард Солонгос тэнгис рүү дахин баллистик пуужин харвалаа гэж Өмнөд Солонгосын БХЯ мэдэгдлээ.

Өмнөд Солонгосын Штабуудын дарга нарын нэгдсэн хорооны мэдэгдсэнээр, Умард Солонгос өнөө өглөөний 7:50 цагт баруун нутгийн Өмнөд Хуанхэ мужаасаа пуужин харважээ.

Пуужингийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах дэвшилтэт систем буюу THAAD-ыг Өмнөд Солонгост байрлуулахаар Сөүл болон Вашингтон төлөвлөж байгааг Пхеньян эсэргүүцэн “бодитой хариу арга хэмжээ” авна гэж сүрдүүлж байсан билээ.

НҮБ-ын тогтоолуудын дагуу Умард Солонгос нь цөмийн болон баллистик пуужингийн технологийг хөгжүүлж, туршилт хийх хориотой юм.

Гэсэн хэдий ч тус улс сүүлийн үед удаа дараа туршилт хийсээр байна.

Тухайлбал, өнгөрсөн сард тус улс тэнгис рүү гурван баллистик пуужин харвасан юм.

Умард Солонгос тав дахь цөмийн туршилтаа хийхээр зэхэж байна гэж Өмнөд Солонгосын албаны хүмүүс таамаглаж байна.

Г.Доржханд

Холбоотой мэдээ