"Увс хүнс", "Булган ундрага", "Хасу-Мандал"-ын ханш хамгийн их өсөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2022-05-10 18:09:48

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид 40 ХК-ийн 752,595 ширхэг хувьцааг 541.5 сая төгрөгөөр арилжив. Үүнээс 13 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 20 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 7 компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Энэ өдөр:

  • I ангилалд 20 компанийн нийт 720,291 ширхэг хувьцааг 476,823,604 төгрөгөөр,
  • II ангилалд 10 компанийн нийт 22,156 ширхэг хувьцааг 8,354,136 төгрөгөөр,
  • III ангилалд 10 компанийн нийт 10,148 ширхэг хувьцааг 56,383,848 төгрөгөөр тус тус арилжжээ.

Мөн өдөр "Увс хүнс" (HUN+15.00%),  "Булган ундрага" (BUN +11.26%), "Хасу-Мандал" (HSR +6.25%) ХК-ийн хувьцааны ханш хамгийн их өссөн бол "Ард кредит ББСБ" (ADB -5.48%), Монголын хөгжил үндэсний нэгдэл (HAM -3.95%) болон "Айтүүлс" (ITLS -3.38) ХК-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Хөрөнгө оруулалтын 2 сангийн 60,993 ширхэг нэгж эрхийг 14.9 сая төгрөгөөр арилжсан бол компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд 44 ширхэг үнэт цаасыг 11.7 сая төгрөгөөр тус тус арилжив

ТOП-20 индекс -0.56% хувиар буурч, 36,381.27 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 5,071,989,765,458 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.   

Холбоотой мэдээ