Хятад улс сансрын ачаа тээврийн шинэ хөлөг бүтээж байна

ДЭЛХИЙД | Технологи
Jargal.d@montsame.mn
2022-05-19 14:24:40

БЭЭЖИН. /China Daily/. Хятадын сансрын технологийн академи сансарт ачаа хүргэх "Тяньжөү-6" шинэ хөлгийг бүтээж байгаа талаар “China Daily” сонин мэдээлжээ.


"Тяньжөү-6" нь өмнөх загваруудаасаа илүү багтаамжтай, урт хугацаанд ашиглах зориулалттай байх ажээ.


""Тяньжөү" 3, 4, 5-р загварууд нь хуучин техникийн тохиргооны дагуу бүтээгдсэн бол 6-аас 11 хүртэлх цуврал хөлгүүдийн техникийн үзүүлэлтүүд сайжирна" гэж төслийн ерөнхий зохион бүтээгч Бай Миншэн хэллээ. Түүний хэлснээр, хөлгийн зургийг гаргах ажил аль хэдийн дууссан бөгөөд инженерүүд ачааны хөлгийн робот гарыг угсарч эхэлжээ. Битүү кабины хэмжээг нэмэгдүүлж, ачааны тасалгааны техникийн үзүүлэлтүүдэд өөрчлөлт оруулсан байна.


Хятадын мэргэжилтнүүд мөн агаар мандлын нягт давхаргад шатахгүй, тойрог замаас дэлхий рүү дээж авчрах боломжтой дахин ашиглах ачааны хөлөг бүтээхээр ажиллаж байна.


Холбоотой мэдээ