ЭЕШ-ын суудлын хуваариа өнөөдрөөс хэвлэн авах боломжтой

Монголын мэдээ | Боловсрол
bolor@montsame.mn
2022-05-25 09:18:02

Улаанбаатар /МОНЦАМЭ/. 2022 оны Элсэлтийн Ерөнхий Шалгалт /ЭЕШ/-д оролцох шалгуулагчид суудлын хуваариа өнөөдрөөс хэвлэн авах боломжтой боллоо. 


Ингэхдээ Боловсролын үнэлгээний төвийн eec.mn цахим хуудасны "Шалгуулагчийн булан" хэсэгт бүртгэлийн дугаар, нууц үгээрээ нэвтрэх шаардлагатай.


Улс даяар зургаадугаар сарын 23-26-нд болох энэ оны ЭЕШ-д 36 425 шалгуулагч бүртгүүлж, баталгаажуулжээ.


Шалгуулагч шалгалтад ирэхдээ дараах материалыг бүрдүүлнэ. Үүнд:

-Иргэний үнэмлэх болон түүнтэй дүйцэхүйц баримт бичиг

-Бүртгэлийн хуудас / Энэ оны төгсөгч өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан www.eec.mn цахим хуудасны шалгуулагчийн булангаас бүртгэлийн хуудсаа хэвлэн авч сурч буй сургуулийнхаа захирлаар гарын үсэг зуруулж, тамга даруулан баталгаажуулсан байх, өмнөх оны төгсөгчийн бүртгэлийн хуудас QR кодоор баталгаажсан байх тул шууд хэвлэн авна/

-Суудлын хуваарь /өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан www.eec.mn цахим хуудасны шалгуулагчийн булангаар нэвтэрч хэвлэж авна/

-Бүрэн дунд боловсролын гэрчилгээ байна.



Холбоотой мэдээ