БНХАУ-ын гадаадын шууд хөрөнгө оруулалт 20.5 хувиар өсжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
nyamdavaa@montsame.gov.mn
2022-05-26 11:10:41

БЭЭЖИН. /China Daily/. БНХАУ-ын гадаадын шууд хөрөнгө оруулалт 2022 оны 04 дүгээр сарын байдлаар 20.5 хувиар өсч, 478.61 тэрбум юаньд хүрсэн гэж тус улсын Засгийн газрын эх сурвалжаас мэдээлэв.

Тус улсын ГШХО-ын өсөлтийг салбар тус бүрээр нь авч үзвэл:

  • Үйлчилгээний салбарт 351.94 тэрбум юань буюу 12.5 хувиар,
  • Өндөр технологийн үйлдвэрлэлийн салбарт 126.67 тэрбум юань буюу 45.6 хувиар тус тус өссөн байна. Тухайлбал, өндөр технологийн үйлдвэрлэл 36.7 хувь, өндөр технологийн үйлчилгээний салбар 48.3 хувь, мэдээллийн үйлчилгээ 69.7 хувь, бүтээгдэхүүний судалгаа, хөгжүүлэлт 60.4 хувь, электрон бараа болон харилцаа холбооны тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл 45.3 хувиар тус тус өссөн байна.

БНСУ, АНУ, Герман улсаас оруулсан ГШХО хамгийн өндөр хувиар өссөн байна.

БНХАУ-д ГШХО-ын өсөлтийг бүс нутгаар нь авч үзвэл тус улсын зүүн бүсэд 18.7 хувиар, төвийн бүсэд 43.7 хувиар, баруун бүсэд 26.9 хувиар тус тус өссөн байна.

Мөн тус улсад 2022 оны 04 дүгээр сарын байдлаар 100 сая ам.доллараас дээш өртөг бүхий 185 төсөл, хөтөлбөр ГШХО-аар хэрэгжиж байна.

Холбоотой мэдээ