960 хүүхдийн багтаамжтай сургууль 2023 онд ашиглалтад орно

ОРОН НУТАГТ | Дархан-Уул
174@montsame.mn
2022-05-26 11:39:57

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 дугаар багт 960 хүүхдийн суудалтай сургуулийн барилгыг барьж эхэллээ.

Азийн хөгжлийн банкны 10.6 тэрбум төгрөгийн санхүүжилттэй уг сургуулийн барилгын суурийн ажил арав гаруй хувьтай байна. Шинээр барих сургуулийн барилгажих талбай 2580м2, ажлын талбай 6700м2, нийт дөрвөн блоктой ажээ. Есөн анги, 16 кабинет, дөрвөн лаборатори, нэг өдөр өнжүүлэх танхим, урлаг болон спорт заал, гал тогоо, захиргаа удирдлагын өрөөнүүдтэй байхаар тусгажээ. Гэрээт хугацаагаар 2023 онд барилгын ажлыг хүлээлгэн өгөх аж.

Сургууль ашиглалтад орсноор Дархан сумын ес, Од цогцолбор, Оюуны ирээдүй цогцолбор сургуулийн анги танхимын ачаалал буурах юм. Гүйцэтгэгчээр “Би энд Би констракшн” ХХК ажиллаж байна.

 

Холбоотой мэдээ