Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр "Нэгдүгээрт хүүхэд" уриан дор жагсав

ФОТО МЭДЭЭ
altantogos888@gmail.com
2022-06-01 21:08:07
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр буюу “Монголын эх үрсийн баяр-ыг Дундговь аймгийн иргэд уламжлал ёсоор төв талбайдаа тэмдэглэн өнгөрүүллээ.

Энэ өдөр төр, ТББ, Сайнцагаан сумын ерөнхий боловсролын сургуулийн багш сурагчид “Нэгдүгээрт хүүхэд” уриалгад нэгдэн, баярын жагсаал хийж, төв талбайд Сайнцагаан сумын 8 цэцэрлэг, “Тэнгэрийн тэмдэг” хүүхдийн театрын авьяаслаг багачууд урлагийн тоглолтоо толилуулж, дугуйтай хүүхдүүдийн уралдаан, шатар, даам зэрэг хүүхдүүдийн оюун ухаан, хүч чадлыг сорьсон төрөл бүрийн уралдаан тэмцээн зохион байгуулав.

Дундговь аймгийн хэмжээнд 18 хүртэлх насны 18214 хүүхэд байгаа нь нийт хүн амын 38 хувийг эзэлж байгаа бөгөөд тэдгээрийн 51 хувь нь эрэгтэй, 49 хувь нь эмэгтэй байна. 

2021 оны жилийн эцсийн байдлаар тус аймгийн хувьд хагас өнчин хүүхэд 481, бүтэн өнчин хүүхэд 34, хөгжлийн бэрхшээлтэй 198 хүүхэд байгаагийн 60 хувь нь сургууль, цэцэрлэгт хамрагддаг ажээ.