Хуванцар хог хаягдлаар хашааны шон үйлдвэрлэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2022-06-17 14:57:41

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Арвайхээр тохижилт үйлчилгээ ОНӨААТҮГ-аас хуванцар хог хаягдлыг ашиглан хашааны шон үйлдвэрлэж байна.

Ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, орчны бохирдлыг бууруулах жил”-ийн хүрээнд хуванцар сав, эдлэлийг шон болгон үйлдвэрлэж, шинээр тарьсан модны хайс хашлагад ашиглаж байгаа юм. Одоогоор аймгийн төвийн нэгдсэн хогийн цэг дээрх 36 тонн хуванцар хог хаягдлаар 3600 орчим шон үйлдвэрлээд байна. “Нэг шонд 10 кг хуванцар ордог бөгөөд үйлдвэрлэлтэд материал дутсаны улмаас хогийн цэг ухаж, хуванцар сав цуглуулсан. Манай иргэд хогоо ангилан ялгаж сурмаар байна. Хогноос ашиглах зүйл их байдаг” хэмээн Арвайхээр тохижилт үйлчилгээ ОНӨААТҮГ-ын захирал Д.Сүх-Өлзий хэллээ.

Хуванцар ашиглан хашааны шон үйлдвэрлэснээр хог хаягдлыг бууруулахаас гадна хашаа, хайсны зардлыг 30 орчим хувиар хэмнэсэн байна.

Холбоотой мэдээ