Пакистан ФАТФ-ын "саарал жагсаалт"-д үлдэнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
nyamdavaa@montsame.gov.mn
2022-06-20 08:04:50

ПАРИС. /Aljazeera/. Мөнгө угаахтай тэмцэх санхүүгийн арга хэмжээ авах байгууллага /ФАТФ/-аас Пакистаныг мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх талаар бүрэн арга хэмжээ авдаггүй тул "саарал жагсаалт"-д үлдээнэ гэж тус байгууллагын ерөнхийлөгч Маркус Плейер баасан гарагт мэдэгдсэн байна.


ФАТФ-н Ерөнхийлөгч Маркус Плейер Пакистанд газар дээрх шалгалтыг энэ оны аравдугаар сараас өмнө хийсний дараа "саарал жагсаалт"-д үлдээх эсэх талаар шийдвэр гарна гэдгийг мэдэгдэлдээ онцлов.


Пакистаныг мөнгө угаах өндөр эрсдэлтэй, терроризмыг санхүүжүүлдэг гэж үзсэн тул 2018 онд "саарал жагсаалт"-д оруулсан байна.


Пакистанд төвтэй бие даасан судалгааны "Табадлаб" төвөөс тооцоолсноор, 2018 онд "саарал жагсаалт"-д орсноос хойш тус улсын эдийн засагт 38 тэрбум ам.долларын хохирол учирсан ажээ.



Холбоотой мэдээ