Энхтайваны гүүрнээс Олимпын гүүр хүртэлх замын урд урсгалын хөдөлгөөнийг хязгаарлав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2022-06-21 08:26:15

Улаанбаатар /МОНЦАМЭ/.Нарны замыг үндсэн гүүртэй холбох гүүр болох А рампын хөдөлгөөнийг нээхтэй холбогдуулан урд шөнө 00.00 цагаас энэ сарын 25-ны 18.00 цагийн хооронд Олимпын гүүрнээс Махатма Гандигийн түр зам хүртэл асфальт бетон хучилт хийхээр тус хэсгийн хөдөлгөөнийг хязгаарлалаа.


Харин хойд эгнээ буюу Олимпын гүүрнээс Энхтайваны гүүрний зүүн талын нүхэн гарц хүртэлх зүүнээс баруун чиглэлд тээврийн хэрэгслийн хөдөлгөөн хэвийн үргэлжлэх юм.


“Замын цагдаагийн газрын ойролцоох гүүрэн гарц барих төсөл”-ийн хүрээнд 5 дугаар сараас эхлэн Соёолжийн нүхэн гарцаас Энхтайваны  гүүрний зүүн талын нүхэн гарц хүртэлх 1 километр авто замын хөдөлгөөнийг хэсэгчлэн хааж, асфальт бетон хучилт хийж байгааг нийслэлийн Сургалт судалгаа, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв. 


Холбоотой мэдээ