Өвлийн бэлтгэл хангахыг үүрэг болгов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙБаян-Өлгий аймгийн Засаг дарга А.Гылымхан анхны захирамжаа өвлийн бэлтгэлийн тухай гаргав.
Захирамжаар бэлтгэл ажлын комисс байгуулагдлаа. Иргэд, тэр дундаа малчид, тариаланчдын эрүүл мэндийг хамгаалах бүх талын арга хэмжээ авахыг холбогдох мэргэжилтнүүдэд үүрэг болгов. Хадлан, тэжээл бэлтгэх ургац хураах ажлыг тодорхой судалгаа, төлөвлөгөөнд тулгуурлан цаг тухайд нь чанартай хийж гүйцэтгэхийг Хүнс, хөдөө аж ахуйн газар, нийт сумдын удирдлагад үүрэг болголоо. Хот суурин газруудын албан байгууллага, аж ахуйн нэгжүүдэд цахилгаан эрчим хүч, дулааны байгууламжийн засварыг шуурхайлан хийж, эмнэлэг, сургууль, цэцэрлэгүүдийн бэлтгэлийг бүрэн хангахыг нэр заан даалгав. Өвлийн бэлтгэлийг бүрэн хангаж, дүгнэсний эцэст намрын дунд сарын дунд үеэр хөдөө аж ахуйн үзэсгэлэн худалдаа зохион байгуулахыг захирамжид тусгажээ.
Ш.Айзаря