ТӨВ: Зуунмод хотод орон сууцны дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжиж эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2022-07-01 08:34:16

Төв /МОНЦАМЭ/ Зуунмод хотод 5 байршилд орон сууцны дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Тус төслийг “Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай” хууль болон “Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр барих үйл ажиллагааны журам”-ын хүрээнд гүйцэтгэх юм.

Энэ онд Зуунмод хотын 2 байршилд төсөл хэрэгжүүлэгч шалгарч, төсөл хэрэгжүүлэх эрх болох батламж гардан ажлаа эхлүүлсэн. Энэ нь Номт 1 дүгээр багт байрлах хүнсний үйлдвэрийн 34, 35, 36 дугаар байр бөгөөд гүйцэтгэгчээр "Гранд мета" ХХК ажиллаж байна. Мөн тус багт байрлах Мал эмнэлэг, үржлийн байрны гүйцэтгэгчээр "Тусгал төв" ХХК ажиллаж байна.

6 дугаар сарын 30-нд аймгийн Засаг даргын захирамжаар “Алаг хайрхан бугат” ХХК БАМ-ын 31, 32, 33-р байрны төсөл хэрэгжүүлэх батламж гардан авлаа. Энэ төсөлд БАМ-ын нийтийн сууц 31, 32, 33-р байрны 24 айлыг дахин төлөвлөлтөд хамруулан 2 үе шаттайгаар буюу 2023 онд 12, 2024 онд 12 айлыг төслийн хүрээнд орон сууцаар хангах юм.

Орон сууцны төслийн хүрээнд 20 айлын 5-6 блок орон сууцны барилга байгууламж барихаар төлөвлөж байна. Зуунмод хотын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжих дараах байршлуудад төсөл хэрэгжүүлэх аж ахуйн нэгжүүд орон сууцны дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх хүсэлтээ илэрхийлэх боломжтой.

Холбоотой мэдээ