ӨВӨРХАНГАЙ: Ойн баяр наадмаа Хангайн бүсийн хурдан морины уралдаантай хамтатган хийнэ

ОРОН НУТАГТ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2022-07-01 16:52:11

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газрын тогтоол гарч, Өвөрхангай аймгийн 90, 91 жилийн ойн баяр наадмыг Хангайн бүсийн хурдан морины уралдаантай хамтатган 7 дугаар сарын 25-27-ны өдрүүдэд тэмдэглэх шийдвэрийг гаргасан.

Гэвч Өвөрхангай аймгийн хувьд 7 дугаар сарын 24-ний өдөр Ойн баярын хурал, хүндэтгэлийн тоглолтыг зохион байгуулахаар төлөвлөж байна. 7 дугаар сарын 25, 26-ны өдрүүдэд Баяр наадмын албан ёсны үйл ажиллагаа болно.

Энэ жил Өвөрхангай аймгийн найман сум тэгш ойтой, үүний зэрэгцээ Баянгол сум Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон авсны ойн баяраа хийх юм. Эдгээр сумдын баяр наадмыг 7 дугаар сарын 10, 11-ний өдрүүдэд зохион байгуулахаар бэлтгэл ажлаа хангаж байгаа бол бусад сум 7 дугаар сарын 11, 12-ны өдрүүдэд баяр наадмаа тэмдэглэнэ.

Холбоотой мэдээ