ӨВӨРХАНГАЙ: Нутгийн бахархал болсон хүмүүс төрийн одон медалиар шагнууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2022-07-08 14:55:36

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Өвөрхангай аймгийн уугуул, нэр бүхий хүмүүс Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд одон медалиар шагнуулсан байна.

Утга зохиол, соён гэгээрүүлэх салбарт тасралтгүй олон жил зүтгэж, соёл урлагийг хөгжүүлэх үйлсийг манлайлан ажиллаж буй Үндэсний номын сангийн захирал Баярхүүгийн Ичинхорлоод Монгол Улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн, Улсын филармонийн “Морин хуур” чуулгын удирдаач, морин хуурч Дэлгэрсайханы Түвшинсайханд Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн цол олгосонд Өвөрхангайчууд баяртай байна.

Мөн Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цолоор Өлзийт сумын уугуул, Монголын бурхан шашны их сургуулийн Буддын гүн ухааны багш Д.Цэрмаа гавж, Богд сумын уугуул, Морин спорт уяачдын “Арвагархээр” холбооны тэргүүн Ю.Үнэнбүрэн нарыг, Үйлчилгээний гавьяат ажилтан цолоор Бүрд сумын уугуул, Улаанбаатар хот дахь Бүрд сумын Нутгийн зөвлөлийн гүйцэтгэх захирал Г.Даринчулуун нарыг шагнажээ.

УИХ-ын гишүүн С.Чинзориг шагнал авсан нутгийн алдартнууддаа баяр хүргэлээ.

Холбоотой мэдээ